• 2020-02-18 | Tue

ТАНИЛЦУУЛГА

САРУУЛ ЧАНАР ХХК
 

2012 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын болон мэдээллийн технологийн салбар гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Монгол улсын Барилгын салбарт барилга угсралт, барилгын засал чимэглэл, гадна тохижилт, барилгын дотор халаалт, салхивч, агааржуулалт, цэвэр бохирын системийн угсралт, засвар үйлчилгээний ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулж олон төсөл,ажлуудыг чанартай, шуурхай найдвартай хийж гүйцэтгэснээс гадна Мэдээллийн технологийн салбарт мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, зөвлөгөө, сургалтын чиглэлээр олон ажлыг амжилттай гүйцэтгэсээр ирлээ. Бид 2013 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн авто замын барилга, барилга угсралт, гадна дотор засал чимэглэл, орчны тохижилтоор үйл ажиллагаа явуулж чанарын өндөр төвшинд байгууллага болон нийслэлийн улсын комиссд хүлээлгэн өгч амжилттай ажиллаж байна. Манай компани нь өндөр ур чадвартай инженер техникийн ажилтан, мэдлэг туршлагатай мэргэжлийн үнэмлэхтэй туслах ажилчдаар хангагдсан болно. Манай компани нь байгуулагдсан цагаасаа Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, зөвлөгөө, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд харилцагчдын итгэлийг олсон компани болж Мэдээллийн технологийн чиглэлээр байнга өсөн дэвжиж байна. Байгууллагын бизнесийн зөвлөгөө болон төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтын чиглэлээр олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай компани харилцагч байгууллагуудын үйл ажиллагаагаар илэрхийлэгдэнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

  • БҮТЭЭЛЧ, ЧАНАРТАЙ, ШУУРХАЙ, ШИЛДЭГ”
about image.jpg

   
  

Top