• 2020-02-18 | Tue

РАДИО СТАНЦ

САРУУЛ ЧАНАР ХХК
 
Цэрэг хүчний байгууллага, уул уурхай, түргэн тусламж зэрэг байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна.
Учир нь хөдөлгөөнт тоон радио холбоо нь тоон технологи дээр суурилсан учраас дууны чанар маш өндрөөс гадна радио давтамжийн бага хэрэглээ, GPS байршил тогтоогч, ослын дуудлагын функц, хэрэглэгчийн дугаарлалт, өгөгдөл дамжуулах зэрэг олон боломжуудтай болсон. Түүнчлэн тоон технологи нь радио холбооны хяналт, удирдлага, системийн нэмэлт функцийг уян хатан тохируулах боломжийг давхар олгодог байна.
Саруул чанар ХХК нь Hytera брэндийн албан ёсны төлөөлөгч мөн юм.
Hytera брэнд нь 1993 онд үүсгэн байгуулагдсан ба хэт богино долгионы, өндөр давтамжийн радио суурин болон гар радио станцийн үйлдвэрлэл, худалдааг явуулж ирсэн.
Тухайн брэнд нь анологи станц үйлдвэрлэдэг боловч цаг үеээ даган 2008 оноос тоон радио станцуудыг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж байна.
- Тоон радио станц нь хоорондоо дуудлага хийх
- 3G, 4G LTE сим ордог
- Үүрэн холбооны tоператоруудын дугаар руу 3G, 4G LTE симийн тусламжтай дуудлага хийх
- Өөр дээрээ камертай загварын гар станцууд нь сонгогдсон хэрэглэгчидтэй видео дуудлага хийх, видео хурал хийх
- GPS систем станц бүр дээр суулгасан учраас тухайн станцуудын байршлийг бүрэн хянах
- Нэг дор хоёр болон түүнээс дээш сонгогдсон станцтай холболт хийх боломжтой
- Тоос шороо, ус чийг, доргилтын хамгаалалттай /олон улсын IP67 стандартыг хангасан
- Хэрэглэхэд хялбар байх шаардлагыг хамгийн сайн хангадаг
- Богино хугацаанд цэнэглэгдэх, цэнэгээ удаан барих шаардлагыг хангасан
- Видео болон аудио хурлын цагийн хуваарийг тогтоон хуралд оролцогч нарт мэдээлэл хүргэх
- Хэрэглэгч нар хоорондоо дуут, видео, текст мессеж явуулах


about image.jpg

   
  

Top